
ХБНГУ-ын Франкфурт бол дэлхийн хамгийн том номын үзэсгэлэн зохион байгуулдаг хот юм. 2023 оны 10-р сард 95 улсын 4000 хэвлэлийн компани сүүлийн үеийн хэвлэлийн бүтээлүүдээ 180 мянган зочдод танилцуулсан билээ. Энэхүү үзэсгэлэнд “World of Language” компанийн захирал Б. Байфа болон зөвлөх, аргазүйч Жон Парсон нар оролцсон бөгөөд гол зорилго нь Монголын бүх насны хүмүүст англи хэл сурахад тус болохуйц ном, сурах бичгийг олж илрүүлэх явдал байсан юм.
“World of Language” компанийн эртний түншүүд болох Cambridge University Press & Assessment, Oxford University Press болон Express Publishing-ийн төлөөлөгчидтэй уулзан мэдээлэл солилцож, зохих гэрээнд гарын үсэг зурсан билээ. Түүнчлэн 2023-24 онуудын хамтын ажиллагааны төлөвлөгөөг ярилцан, шинээр хэвлэгдэн гарсан ном, сурах бичиг, орчин үеийн технологит суурилсан сургалтын материал зэрэгтэй танилцлаа.
Орчин үеийн, хураангуйлаагүй уран зохиолыг англи хэл дээр унших нь англи хэлээр ярьдаг үндэстнүүдийн соёлыг ойлгож, англи хэлийг сурах маш тохиромжтой арга юм. Тиймээс бид дэлхий хамгийн хүчирхэг, уран зохиолын номын хэвлэлийн гурван газраар зочлохоор шийдсэн юм. Эдгээр нь HarperCollins, PenguinRandom House, PanMacmillan нар байв. Үүний үр дүнд эдгээр хэвлэлийн газруудын шилдэг борлуулалттай уран зохиолын өргөн сонголтуудыг World of Language компаниар дамжуулан Монголд авах боломжтой болсныг дуулгахад таатай байна.
Мөн англи хэлний ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн хэвлэдэг Hodder Education, The English Language Institute (ELI), Global ELT болон HarperCollins-ийн Educational Division-ий төлөөлөгчидтэй уулзан тэдний бүтээгдэхүүнүүдтэй танилцсан юм. Хэвлэлийн газрын төлөөлөгч суралцагчдын төрөл бүрийн хэрэгцээг хангахын тулд үсгийн хэмжээ, цаасны өнгөний талаар багагүй судалгаа хийсэн гэдгээ ч дурдаж байв. Манай компани дээр дурдсан хэвлэлийн газруудын ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг өөрийн номын дэлгүүртээ дэлгэн танилцуулж байна.


English
Big Cat - They came from Class 6C: Band 16
Q Skills for Success Listening & Speaking Level 3 Student book and IQ Online Access 3rd Ed
Dr. Seuss: Hop On Pop
Big Cat - The Magic Pen: Band 05
Dictionary of Law
Judith Kerr: The Tiger Who Came to Tea
Big Cat - Moon Base Beta: Band 14
Big Cat - The Winter's Tale: Band 17
Big Cat - Hamlet: Band 18
Concise Medical Dictionary /10ED/
Translation (Oxford Introduction to Language Study Series)
Cambridge English for Human Resources
Big Cat - The Three Musketeers: Band 17
Q Skills for Success Reading and Writing Intro Level Student book and IQ Online Access 3rd Ed
Semantics (Oxford Introduction to Language Study Series)