World of Language Компани “The 4th International Conference Teaching and Learning” Эрдэм Шинжилгээний Хуралд Хамтран Зохион Байгуулагчаар Оролцлоо.

2024 оны 12-р сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсын Их Сургуулийн Гадаад Хэлний Төв болон Institute for Educational Research and Publication (IFERP) – ийн   зохион байгуулсан “The 4th International Conference Teaching and Learning” эрдэм шинжилгээний хуралд World of Language компани хамтран зохион байгуулагчаар оролцлоо.

Энэхүү хурал нь англи хэлний боловсролын чанарыг дээшлүүлэх, шинэ санаа, аргуудыг хуваалцах зорилготой бөгөөд Монгол Улсын их, дээд сургуулиудын англи хэлний багш, судлаачид оролцсон юм. Тус арга хэмжээний хүрээнд оролцогчид сургалтын арга зүй, багшийн ур чадварын хөгжил, технологийг сургалтад нэвтрүүлэх зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

World of Language компани нь боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, англи хэлний чанартай сургалтын материал, шийдлүүдийг санал болгох зорилгоор тус хуралд оролцсон бөгөөд бидний зүгээс дэмжлэг үзүүлсэн энэхүү арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.

Бид цаашид боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ, дэлхийн шилдэг англи хэлний сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг Монголын багш, суралцагчдад хүргэхээр зорин ажиллах болно.