“World of Language” компани нь “Bestseller” First Mongolian Online International English Language Literature Festival – ийг амжилттай зохион байгууллаа

“World of Language” компанийн зүгээс 3-р сарын 20-21-ний өдрүүдэд Туушин зочид буудалд зохион байгуулсан хоёр өдрийн “Bestseller” First Mongolian Online International English Language Literature Festival амжилттай болж өнгөрсөн тухай мэдээлэл хүргэхэд таатай байна! Энэхүү арга хэмжээ нь Дэлхийд нэртэй найман зохиолчид болох Sir Michael Morpurgo, Anthony Horowitz, David Walliams, Sue Lynn Tan, Elly Griffiths, Ross Welford, Adele Parks, Cecelia Ahern болон номын хорхойтнууд, уран зохиол сонирхогчид, сурагчид, оюутнуудыг нэг дор цуглуулж, зохиол бүтээл, уншлагын соёлыг хуваалцсан онцгой үйл явдал байлаа.

Фестивалийн үеэр оролцогчид зохиолчдын ярилцлага, хэлэлцүүлэг болон бусад сонирхолтой арга хэмжээнд оролцож, номын ертөнцөд ойртсон гайхалтай өдрүүдийг өнгөрүүлсэн юм. Манай зорилго бол англи хэл дээрх уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, уншигчдад урам өгөх, англи хэл суралцах явцыг дэмжих байсан бөгөөд оролцогчдын идэвхтэй оролцоо бидэнд урам зориг өглөө.

Мөн эрхэм зохиолчдодоо талархал илэрхийлэхийн зэрэгцээ World of Language компанийн зөвлөх Жон Парсонсод онцгой баяр хүргэе. Тэрээр энэхүү гайхалтай найман зохиолчдыг арга хэмжээнд урьж оролцуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн билээ.