“Bestseller” First Mongolian Online International English Language Literature Festival – ийн хүрээнд World of Language компани нь Нийслэлийн Ерөнхий Боловсролын зургаан сургуульд уран зохиолын нээлттэй хичээл зохион байгууллаа.
Манай зөвлөх Жон Парсонс Magic Tetraedr сургууль, 23-р сургууль, Шинэ Зуун Билэг сургууль, Монгол Билиг Оюун сургууль, Monte Rosa сургууль, Гурван тамир сургууль дээр сонирхолтой хичээлийг удирдан явууллаа. Сурагчид идэвхтэй оролцож, уран зохиол болон суралцах үйл явцад өндөр сонирхолтойгоо харуулсан юм.
Англи хэл дээр уран зохиолын ном унших нь хэлний ур чадвараа сайжруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Энэ нь үгсийн сан, шүүмжлэлт сэтгэлгээ, бичих чадварыг хөгжүүлээд зогсохгүй, бүтээлч сэтгэлгээ болон соёлын мэдлэгийг нэмэгдүүлдэг. Хичээлийн үеэр сурагчид уран зохиолын өгүүллэг, түүхүүд хэрхэн харах өнцгийг тэлж, хэл сурах үйл явцыг илүү сонирхолтой болгодгийг ойлгосон юм. Нээлттэй хичээл нь сурагчдад уншихын үнэ цэнийг ойлгуулж, англи хэл сурахад шинэ урам зориг өгсөн үйл явдал байлаа. Бид цаашид ч сурагчдад зориулсан боловсролын ач холбогдолтой, сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно.






