HarperCollins-ийн төлөөлөгч “World of Language” компаниар зочлов.

Дэлхийн тэргүүлэгч хэвлэлийн газруудын нэг болох HarperCollins-ийн төлөөлөгч Франк Жао Монголд зочилсоныг дуулгахад таатай байна. Монголд ирэх үеэрээ “World of Language” компаниар зочлон, англи хэлний сурах бичиг болон боловсролын салбарын хөгжлийн талаар санал бодлоо солилцов.  

Уулзалтын үеэр HarperCollins-ийн боловсруулан гаргасан сургалтын шийдлүүдийг хэлэлцэн, сурах бичиг, цахим сургалтын платформын талаар сонирхолтой яриа өрнүүллээ. Түүнчлэн Франктай хамт ерөнхий боловсролын сургуулиудаар зочлон, сурах бичиг, сургалтын орчин үеийн хэрэгслүүдийн талаар танилцуулж, сургуулиудын санал хүсэлтийг сонсоход анхаарлаа хандуулсан билээ.