Express Publishing-ийн арга зүйч нээлттэй хичээл явууллаа

2023 оны 11-р сарын 12-нд Express Publishing-ийн арга зүйч Фанний Даоу Нийслэлийн ерөнхий боловсролын 33-р сургуулийн Б. Бямбасүрэн багштай англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 7-р анги болон “Монте Роза” сургуулийн М. Батчимэг багштай 10,11-р ангийн сурагчдад англи хэлний нээлттэй хичээлийг Guy Fawkes Day-г сэдвээр “харилцааны арга”-ыг (Communicative Approach) ашиглан заалаа. Нээлттэй хичээлд эдгээр сургуулиудын англи хэлний багш нар сууж, заах арга зүйн туршлагаас суралцлаа.

Түүнчлэн арга зүйч Фанний Даоу Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Монгол Харумафужи” сургуулийн англи хэлний багш нартай уулзаж, хуучин сурах бичгээс хэрхэн шинэ сурах бичигт шилжих, ямар сурах бичгийг сонгох талаар зөвлөгөө өглөө.