“НИЙСЛЭЛИЙН ГАДААД ХЭЛНИЙ БАГШ НАРЫН ОНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН” – д хамтран зохион байгуулагчаар оролцлоо.

World of Language компани нь Нийслэлийн Боловсролын Газраас зохион байгуулсан “Нийслэлийн гадаад хэлний багш нарын оны шилдэг илтгэлийн уралдаан”-д хамтран зохион байгуулагчаар амжилттай оролцлоо.

Тус уралдаанд нийслэлийн нийт 40 гаруй гадаад хэлний багш нар илтгэлээ танилцуулж, мэдлэг, туршлагаа хуваалцсан нь боловсролын салбарт чухал хувь нэмэр оруулсан үйл явдал байлаа. Уралдааны шилдгүүдээр дараах багш нар тодорсон байна:

1-р байр: Д. Ганбадрах, Монгол Тэмүүлэл Сургууль

2-р байр: У. Цэвээндулам, Шинэ Монгол Харумафүжи Сургууль

3-р байр: Д. Энх-Отгон, Шинэ Эхлэл Сургууль

World of Language компани нь боловсролын чанарыг дээшлүүлэх, багш нарын хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулахын төлөө цаашид ч хамтран ажиллах болно.

Шинэ инноваци, шилдэг санаачилга, уралдаан тэмцээнээр дамжуулан боловсролын орчинд эерэг өөрчлөлт авчирч буй бүх багш, сурган хүмүүжүүлэгчдэд баяр хүргэж, амжилт хүсье!