Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм. Энэ өдрүүдийг “НОМЫН БАЯР” буюу “UBIBF” (Ulaanbaatar international book fair) хэмээн нэрлэж 34 дэхь удаагаа 2023 оны 9 сарын 15-17 өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай болох Д.Сүхбаатарын талбайд өргөн тэмдэглэлээ. “Илүү их уншъя” уриатай энэ удаагийн номын баярын бүхий л арга хэмжээнүүд нь “Номын нээлт”, “Ногоон зүлэг” нэртэй хоёр тайзнаа зэрэг явагдлаа. Номын баярт дэлхийн 10 гаруй улсын 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолчид оролцож, нийтдээ давхардсан тоогоор 236 мянган уншигчид хүрэлцэн ирж сонирхсон.
Энэхүү арга хэмжээнд “ВОРЛД ОФ ЛЭНГВИЖ” компани нь оролцож “CAMBRIDGE UNIVERSTIY PRESS”, “OXFORD UNIVERSITY PRESS”, “EXPRESS PUBLISHING” “HODDER EDUCATION”, “HARPERCOLLINS”, “MACMILLAN”, “MUZZY BBC” “ELT Partnership”, “PENGUIN RANDOM HOUSE”, “ELI”, “GLOBAL ELT”, “HAMILTON HOUSE”, CENGAGE зэрэг 10 гаруй компаниудын бүтээгдэхүүнийг албан ёсны борлуулагчийн хувиар танилцуулгаа амжилттай зохион байгуулж оролцлоо.
Ирээдүйд энэхүү “Номын баяр” (UBIBF) нь Лондон, Франкфурт, Москвагийн олон улсын номын үзэсгэлэнгийн адил өргөн дэлгэр болохын ерөөл өргөе.