Үйлчилгээний журам

НЭГ. Ерөнхий нөхцөл

1.1. Энэхүү журмаар www.foreignbookinmongolia.com вэбсайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

1.2.Уг журам нь үйлчлүүлэгчийн худалдан авалт хийхээс өмнө вэбсайтаар хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.

1.3. Энэхүү журмын хэрэгжилтэнд World of Language компани болон үйлчлүүлэгч хамтран хяналт тавина.

1.4.Нийлүүлэгч тал сурах бичиг, сургалтын материалыг (Цаашид “Бараа” гэнэ) Захиалагч талд энэхүү үйлчилгээний журмын дагуу нийлүүлнэ.

1.5.Захиалагчийн хүсэлтээр Нийлүүлэгч тал нь дараахи хэвлэлийн газруудын бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлнэ.

ХОЁР. Үйлчилгээ

2.1. www.foreignbookinmongolia.com вэбсайт нь 24 цагийн үйл ажиллагаатай байж үйлчлүүлэгчдэд интернэтийн орчинд хүссэн цагтаа бараа худалдан авах боломжийг олгоно.
2.2. Вэбсайт хэрэглэгчдийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.

ГУРАВ. Худалдан авалт, захиалга

3.1. Захиалагч интернэт дэлгүүрээс барааны код (ISBN), нэрийн дагуу номоо захиалж авна.

3.2. Бараа Улаанбаатарт бэлэн бус тохиолдолд Захиалагч тал захиалгаа өгч, Гэрээгээ байгуулж төлбөрөө Нийлүүлэгчийн дансанд шилжүүлснээс хойш 120 хоногт багтаан Нийлүүлэгч тал Захиалагч талд нийлүүлнэ.

3.3. Захиалагч барааны нэр, код, тоо ширхэгийг нягтлан захиалгаа өгнө.

3.4. Нийлүүлэгч тал захиалагчийн захиалж, төлбөр тооцоог хийсэн барааны нэр, тоо ширхэгийнх нь дагуу хугацаанд нийлүүлнэ.

3.5. Захиалагч захиалгаа баталгаажуулахын тулд барааны нийт төлбөрийн 50%-иас доошгүй урьдчилгаа төлбөр төлөх шаардлагатай.

 ДӨРӨВ. Төлбөр, тооцоо

4.1. Худалдан авагч төлбөр тооцоо хийхдээ Qpay болон компаний доорх данс руу шилжүүлж болно.

НЭР: ВОРЛД ОФ ЛЭНГВИЖ ХХК

ХААН БАНК

Данс: 5041 566 721

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Данс:  456 026 247

4.2. Барааны үнэ болон хүргэлтийн төлбөр 100% төлөгдсний дараа захиалга баталгаажна.

ТАВ. Хүргэлтийн үйлчилгээ

5.1. Хүргэлтийг “МОНГОЛ ШУУДАН” ХХК-ийн хүргэлтээр хүргүүлэх боломжтой.

5.2. Хүргэлт хот дотор 24-48 цаг, орон нутаг руу 3-7 хоногийн дотор очно.

5.3. Хүргэлтийн төлбөр бүсчлэл болон овор, жингээс хамаарч хот дотор 5000 – 10500,   орон нутаг руу 7500-15500 төгрөг байна. Хүргэлтийн тариф жил бүр өөрчлөгдөнө.

ЗУРГАА. Талуудын хүлээх эрх, үүрэг

 6.1. Нийлүүлэгч тал нь олон улсын шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлнэ.

6.2. Гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлнэ.

6.3. Хугацаандаа нийлүүлж чадахгүй тохиолдолд Захиалагчид урьдчилан мэдэгдэнэ.

6.4. Захиалагч тал барааг хувилан олшруулах эрхгүй. Барааг хувилан олшруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.

6.5. Нийлүүлэгч тал нь хэвлэлийн компаниудын өмнө хүлээсэн үүргийн дагуу Захиалагч талын зүгээс 6.4-г зөрчсөн тохиолдолд Монгол Улсын аль ч шатны шүүхэд хандаж хуурамч бараа бүтээгдэхүүнийг устгах эрхтэй.

6.6. Захиалагч тал Барааг хувилан олшруулахгүй байх тал дээр санаачлага гаргаж ажиллана.

6.7. Захиалагч Барааны чанарын асуудлаар гомдол гаргах эрхтэй.

6.8. Нийлүүлэгч тал Захиалагчийн хүсэлтээр барааны талаар сертификат болон шаардагдах бусад бичиг баримт гаргаж өгөх үүрэгтэй.

6.9. Нийлүүлэгч тал нь барааны ISBN – ний дагуу Захиалагчид барааг хүлээлгэн өгнө.

6.10. Захиалагч захиалгаа буруу хийсний хариуцлагыг Нийлүүлэгч тал хариуцахгүй.

6.11. Захиалагч захиалсан бараагаа заавал авах үүрэгтэй.