WORLD OF LANGUAGE LLC

“ВОРЛД ОФ ЛЭНГВИЖ” ХХК компани 2004 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд Их Британи Улсын “CAMBRIDGE UNIVERSTIY PRESS”, OXFORD UNIVERSITY PRESS, “PEARSON”, “EXPRESS PUBLISHING” хэвлэлийн компаниудын англи хэлний сурах ном сурах бичиг, сургалтын материалыг монголд нийлүүлдэг албан ёсны төлөөлөгч юм.

Энэ хугацаанд манай компани нь дээрх нэр хүнд бүхий томоохон компаниудын бүтээгдэхүүнүүдийг монголын зах зээлд нийлүүлэх албан ёсны төлөөлөгчийн хувьд англи хэлийг түгээн дэлгэрүүлэхэд өөрийн үйл ажиллагааг чиглүүлж “EXPRESS PUBLISHING”, “OXFORD UNIVERSITY PRESS”, “CAMBRIDGE UNIVERSTIY PRESS” компаниудын мэргэжлийн арга зүйчдийг урьж англи хэлний багш нарт заах арга зүйн сургалт, семинарыг жил бүр тогтмол үр дүнтэй зохион байгуулж ирсэн.

“ВОРЛД ОФ ЛЭНГВИЖ” ХХК компаний зүгээс монголын зарим их, дээд сургуулиудад сургалтын хөтөлбөрөө шинэчлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлж англи хэлний багш нарын дунд заах арга зүйн семинарыг зохион байгуулж ирснээс гадна онлайн вебинар сургалтыг Кэмбрижийн хөтөлбөр бүхий сургуулиудын англи хэлний багш нарт зориулан тогтмол явуулж байна.

Манай компани төр болон хувийн хэвшлийн сургууль, байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагааг зохих хүрээнд дэмжиж ирсэн.

Манай сургалтын материал нь сургуулийн өмнөх насны, бага, дунд, ахлах сургуулийн сурагчдын насны онцлогт бүрэн нийцсэн сурах бичиг гарын авлага мөн их, дээд сургуулиудын бүх ангиудад ерөнхий болон мэргэжлийн англи хэлийг судлах, магистрантур, докторантурын сургалтад англи хэлийг системтэй явуулах нөхцлийг бүрэн хангасан дэлхийн 80 шахам улс оронд түгээмэл хэрэглэгддэг юм.

“ВОРЛД ОФ ЛЭНГВИЖ” ХХК компани нийт хамтрагч сургууль, албан байгууллага болон хувь хүмүүст дараах үйлчилгээг явуулж байна.

Бид өөрийн вэб сайт болох www.foreignbookinmongolia.com сайт дээрээ бүтээгдхүүнүүдээ танилцуулах, шинэ бүтээгдэхүүний мэдээллийг цаг тутам шинэчлэн оруулах,  англи хэлийг үзэж судлах техникийн дэвшилтэт боломжуудыг хөгжүүлэх, мөн харилцагчдадаа түргэн шуурхай үйлчлэх зорилгоор хүргэлтийн компанитай хамтран монголын аль ч цэгт хүргэх хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж, захиалагчдын төлбөр тооцоогоо хялбар ая тухтай хийх зэрэг үйлчилгээг явуулж байна.

2023 оноос эхлэн манай компани нь дэлхийн нэр хүнд бүхий хэвлэлийн компани CAMBRIDGE UNIVERSTIY PRESS, OXFORD UNIVERSITY PRESS, EXPRESS PUBLISHING  – аас гадна HODDER EDUCATION, HARPERCOLLINS, MACMILLAN, MUZZY BBC ELT Partnership, PENGUIN RANDOM HOUSE, ELI, GLOBAL ELT, HAMILTON HOUSE, CENGAGE зэрэг 10 гаруй компаниудын бүтээгдэхүүнүүдийг тусгай гэрээгээр борлуулж эхэллээ.

ТА БҮХЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХАД ТААТАЙ БАЙНА.